MONGOL

Шиньжяны туульчид Бээжин хотноо “Жангар” хайлав

CRIPublished: 2023-08-24 16:02:59
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Бээжин дэх Хятадын биет бус соёлын өвийн ордонд Шиньжянаас ирсэн нэрт туульчид “Жангар” хайлав.

Хятадын биет бус соёлын өвийг танилцуулах цуврал арга хэмжээний хүрээнд зохиогдсон “Амьд тууль-Жангар” хэмээх тус тоглолтод жангарчдаас гадна Шиньжяны нэр нөлөө бүхий соёлын өв тээгч, ардын уран сайханчид оролцон монгол ардын дуу, хөөмий, цоор, товшуур, савардан бүжиг зэрэг нутаг усныхаа өв соёлыг сурталчлав.

Шиньжяныг Жангарийн өлгий нутаг гэдэг. 350 гаруй бүлэгтэй, 4 сая мөр шүлэгтэй энэхүү туульс нь Шиньжяны монголчууд төдийгүй Евразийн олон үндэстэн ястны дунд өргөнөөр тархаж өвлөн уламжлагдсаар ирсэн билээ. Тус туульс 2006 онд Хятадын үндэсний биет бус соёлын өвийн жагсаалтад орсон юм.

1234全文 4 下一页

Share this story on

Messenger Pinterest LinkedIn