MONGOL

Эдийн засгийн өсөлтөд дотоодын аялал жуулчлал чухал

CRIPublished: 2023-11-13 11:05:42
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Өнөөдөр Хятадын Соёл, аялал жуулчлалын яамнаас "Дотоодын аялал жуулчлалыг сайжруулах төлөвлөгөө" гаргажээ. Төлөвлөгөөнд онцолсноор 2025 он гэхэд дотоодын аялал жуулчлалын өсөлтийг хадгалж, чанар чансааг улам сайжруулна. Эдүгээ дотоодын аялал жуулчлалыг сайн сурталчилж, жуулчдад өндөр түвшинд үйлчлэх болсноор аялагчдын сэтгэл ханамж дээшилсэн байна.

Аялал жуулчлалын олон нийтийн үйлчилгээ сайжирч, гол салбаруудын шинэчлэлд ахиц гарч, аялал жуулчлалын зах зээлд хяналт тавих иж бүрэн механизм бүрэн боловсронгуй болжээ. Түүнчлэн орчин үеийн засаглал сайжирч, хэрэглээг дэмжих, эдийн засгийн өсөлтийг хангахад дотоодын аялал жуулчлалын зах зээлийн гүйцэтгэх үүрэг улам бүр тодорхой болж байгаа юм.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn