MONGOL

Хятад Америк хамтаар хөгжиж цэцэглэх боломжтой

CRIPublished: 2023-11-13 10:51:17
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Америкийн ерөнхийлөгч Жо Байдены урилгаар Хятад улсын дарга Ши Жиньпин 11-р сарын 14-17-нд Америкт айлчилж, Сан-Франциско хотноо Хятад Америкийн тэргүүн нарын уулзалт хийх юм. Мөн айлчлалын хүрээнд АПЕК-ийн удирдагчдын албан ёсны бус 13 дахь уулзалтад оролцох гэж байна. Хятад, Америкийн төрийн тэргүүн хоёр орны харилцааны стратегийн болон олон талын асуудал, дэлхий дахины энх тайвны асуудлаар ярилцах юм.

Төрийн тэргүүний уулзалтууд хоёр орны харилцааны зүг чигийг тодорхойлж байдаг. Олон улсын хамтын нийгэмлэг Хятад Америкийн удирдагчдын Сан-Францискогийн энэ уулзалтаас их зүйл хүлээж, хоёр орны харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг зөв голдиролд буцааж авчрахыг хүлээж байгаа нь дамжиггүй.

Өнгөрсөн жил Индонизийн Бали аралд Жо Байдентай хийсэн уулзахдаа Ши Жиньпин, "Өнөөгийн нөхцөл байдалд Хятад Америкийн хамтын ашиг сонирхол багасаж байгаа биш харин нэмэгдэж байгаа юм" гэж цохон тэмдэглэсэн байдаг. Ши Жиньпиний хэлсэнчлэн хоёр орон зөрчил маргаангүй, энх тайвнаар зэрэгцэн орших нь хоёр талын язгуур сонирхолд нийцнэ. Дэлхийн хоёр том эдийн засаг гүнзгий уялдаатай байж, хөгжлийн шинэ зорилттой тулгарч байгаа тул өөр хоорондын хөгжлөөс ашиг хүртэж, хамтдаа хөгжих ёстой. Цар тахлын дараа дэлхийн эдийн засаг донсолгоо ихтэй байна. Цаг уурын өөрчлөлт, бүс нутгийн мөргөлдөөн зэрэг нь Хятад Америк хоёр хамтдаа оролоцож, хамтдаа шийдэх асуудлууд болж байгаа юм. Хятад Америкийн хамтын ашиг сонирхол нь хоёр талын санал зөрөлдөөнөөс илүү их байна. Хоёр орны аль нь илүү амжилтад хүрэх вэ гэдэг нь хоёр оронд өөрсдөд нь ашигтай. Энэ бол бие биедээ хор хохирол болохгүй гэж Хятадын тал үзсээр ирсэн юм.

Хятад Америкийн харилцаа дулаарч, нааштай хандлага гарч эхэлж байна. Америкчууд Хятадад дээд технологи болон эдийн засаг, худалдааны хязгаарлалт тавьж байна. Энэ нь хоёр орны хувьд тээг саад болж буй ч бусад салбарт Хятадтай яриа хэлэлцээ хийж, ойртох, ойлголцох хандлага сүүлийн үед гарсаар байгаа юм.

Асуудлыг үндсээр нь хөөж үзвэл, Хятад Америк хоёр дэлхийн хамгийн том эдийн засаг. Нөгөө талаараа дэлхийн хамгийн том хоёр талт харилцаа болж байна. Аливаа зөрчил маргаан хоёр талд илүү хор хохиролтой. Америкийн улс төр судлаач, зөөлөн хүчний бодлого онолыг үндэслэгч Жозеф Ней саяхан, "Хятад Америкийн өрсөлдөөнийг хэт дөвийлгөж, хамтын ажиллагааг үл ойшоох нь ихээхэн халгаатай" гэж бичжээ.

12全文 2 下一页

Share this story on

Messenger Pinterest LinkedIn