MONGOL

Бохирдсон усыг далайд цутгах нь Японы хувийн асуудал биш

CRIPublished: 2023-08-29 19:49:27
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

8-р сарын 29-нд ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалав. Мэдээлснээр, Японы тэнгист ус зайлуулах арга хэмжээг Америк зэрэг орнууд баталсан, Ингэснээр Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгийн дуу хоолойг сонсох боломжтой болно гэж Японы тал саяхан илэрхийлсэн. Хэвлэлийн төлөөлөгч энэ талаар ямар байр суурьтай байна ? гэж сэтгүүлч асуужээ.

Ван Вэньбинь хэлэхдээ, дэлхийд 200 шахам улс орон байдаг, Японы тал цөмийн бохирдсон усаа тэнгист зайлуулахыг дэмжихийн тулд АНУ-аас өөр аль улсыг олон нийтэд зарлаж байгааг би мэдэхгүй байна. Япон цөмийн бохирдсон усыг далайд цутгахыг цөөхөн улс илээр дэмжиж байна. Ихэнх улс орон, тэр дундаа Японы өөрийн орны хүмүүс ч уг төлөвлөгөөг шүүмжлэн эсэргүүцэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа нь маргаангүй үнэн юм.

Цөмийн бохирдолтой усыг далайд цутгах нь далайн орчин, хүний эрүүл мэндтэй холбоотой гэдгийг Ван Вэньбинь онцлон тэмдэглээд, энэ нь дан ганц Японы хувийн асуудал биш, цөөнх улс орнууд хүлээн зөвшөөрч, улс төрийн зорилгоор "ногоон гэрэл асаасан" ч хийж болохгүй зүйл юм. Японы энэ үйлдлүүд нь ноёрхогч дээрэнгүй байхыг эрхэмлэж, олон улсын хамтын нийгэмлэгийн эрх мэдэл, олон улсын нийтийн ашиг сонирхлыг үл тоомсорлож буйг харуулж байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn