MONGOL

Хятадын Гадаад харилцааны яам хариу өгөв

CRIPublished: 2023-08-29 16:44:21
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

"Өнөөдөр Бээжин дэх Японы Элчин сайдын яам руу зарим хүн тоосго шидсэн байна. Би үүнд их харамсаж, санаа зовж байгаа. Фүкүшимагийн цөмийн бохирдолтой усыг далайд нийлүүлсэн асуудалд тайван хандахыг Хятад улс ард иргэддээ уриалах хэрэгтэй" хэмээн Японы Гадаад хэргийн сайд хэлсэн байна. Хятад улс олон нийтийг энэ асуудалд тайван хандахыг уриалах уу хэмээн 8-р сарын 29-нд болсон Хятадын ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлч асуув.

Ван Вэньбинь хэлэхдээ, "Японы хувиа хичээсэн, хариуцлагагүй үйлдлийн хариуд Хятад улс болон бусад холбогдох талууд хууль ёсны үндэслэлтэй, шаардлагатай хариу арга хэмжээг авч, далайн аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал болон ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалах эрхтэй төдийгүй үүрэгтэй юм. Японы хийх ёстой зүйл бол алдаагаа нэн даруй засч, цөмийн бохирдолтой усыг далай руу урсгахаа зогсоох явдал. Харин үүний эсрэг байж болохгүй" гэжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn