MONGOL

Их Британийн 100 компани Бээжингийн үзэсгэлэнд оролцоно

CRIPublished: 2023-08-29 15:35:02
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Хятадын олон улсын үйлчилгээ худалдааны 2023 оны үзэсгэлэн 9-р сарын 2-нд Бээжинд нээгдэнэ. Энэ удаад хүндэт зочин орон Их Британи бизнесийн төлөөлөгчдийн хамгийн том бүрэлдэхүүнтэй оролцох гэж байна. Тус улс бүтээлч байдал, технологи, эрчим хүч, эрүүл мэнд, санхүүгийн үйлчилгээний салбарын ололт амжилтуудаа үзэсгэлэнд дэлгэх юм байна.

Энэ удаагийн үзэсгэлэнд Их Британийн 100 орчим компани оролцож хамтран ажилладаг Хятад түншүүдтэйгээ бизнесийн амжилтаа солилцох юм. Үүний зэрэгцээ хэд хэдэн форум, бусад салбарын симпозиум зохион байгуулж, Хятадын компаниудыг урьж, дэлхийн аж үйлдвэрийн хөгжлийг ахиулах шинэ боломжийг судлах юм байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn