MONGOL

Азийн соёлын өвийг хамгаалах холбоо байгуулагдав

CRIPublished: 2023-04-25 20:28:30
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Хятадын Соёл, аялал жуулчлалын яам, Соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах үндэсний товчоо, Шаанши мужийн захиргаа хамтран зохион байгуулсан “Азийн соёлын өвийг хамгаалах холбооны хурал” өнөөдөр /4-р сарын 25/ Шаанши мужийн Ши Ань хотод нээгдэж, хурлаар Азийн соёлын өвийг хамгаалах холбоо албан ёсоор байгуулагдсаныг зарлав.

Энэ удаагийн хурал нь тус холбоог үүсгэн санаачилснаас хойш зохиогдсон анхны өргөн цар хүрээтэй дээд хэмжээний хурал юм.

Шинжлэх ухаан технологийн инновацид анхаарал төвлөрүүлэн, дижитал технологи ашиглан соёлыг өвийг хамгаалах, ашиглахаа эрчимжүүлж, судалгаанд хамтын хүчээр ахиц гаргах, ажлын цэг, лабораторийг хамтран байгуулахаар дамжин бүх талын харилцаа солилцоо, хамтын ажиллагаа өрнүүлж, Азийн соёлын өвийн хамгаалалтын гол тал, хүндрэл бэрхшээлтэй хийгээд түгээмэл шинжтэй асуудлыг хамтаар шийдвэрлэж, соёлын өвийг хамгаалах Азийн стандартыг бий болгох нь зүйтэйг Азийн олон оронд хандан уриалжээ. “Азийн соёлын өвийг хамгаалах холбооны Ши Аний тунхаглал”-ыг тус хурлаар нийтэлсний зэрэгцээ Торгоны замын археологийн хамтын ажиллагааны судалгааны төвийг нээсэн байна.

Уртнасан

Share this story on

Messenger Pinterest LinkedIn