MONGOL

Ам нээж амжихаас нь өмнө буун дуу сонсогддог

CRIPublished: 2023-04-25 19:50:15
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

“Тэд буруу газар буруу хаалга нээснийхээ улмаас амиа алдахад хүрдэг” хэмээн “Нью-Йорк таймс” сонин сүүлийн үед Америкт байн дахин үүсэж буй буудлагын хэргийн тухай өгүүлжээ. Миссури муж улсын 16 настай Африк удамтай Ралф Ярл дүүгээ тосож аваад гэртээ харих үедээ айлын хаалгаар эндүүрч ороод эзэнд нь буудагдан амиа алджээ.

Айлд эндүүрч орох, төөрөх, автомашинд эндүүрч суух зэрэг санамсаргүй алдааны улмаас амиа алдах эрсдэл Америкт зөндөө л байдаг. “Өнөөдрийн Америк” сонинд мэдээлснээр, хэдэн арван жилийн турш “буруудсан газар”-т гарсан гал нээсэн хэрэг Америкийн гунигт түүх болж байна. Хүн болгон аюултай учраас хүн болгон өөрийгөө хамгаалдаг. Үүний үр дүнд аюулгүй байдал улам баталгаагүй болж Америкчуудын сэтгэлийг түгшээж байна. Америкийн Эрүүгийн хэргийн комиссын мэдээллээр, 2022 оны эхний хагаст Америкийн томоохон хотуудад булаан дээрэмдсэн гэмт хэрэг 19%-иар, хулгайн гэмт хэрэг 20%-иар нэмэгджээ. "Өнөөдрийн Америк" сонинд мэдээлснээр, 2022 оны эхний хагаст Америкийн том хотуудын хянагч нарын холбооны гишүүн хотуудад амин хэрэг 2019 оны мөн үеийнхээс 50 хувиар нэмэгдэн, ноцтой халдлага 36 орчим хувиар өссөн байна.

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл нь эдгээр гэмт хэргийн хамгийн гол шалтгаан нь юм. Удаан жилийн сөрөг нөлөөнөөс болж, Америкчуудын дийлэнх нь “цагаан арьстнаас бусад хүмүүс аюултай” хэмээх буруу ойлголттой болж, ямар ч аюул заналхийлэлд нүүрлээгүй нөхцөлд ч цөөнх үндэстэн ястныг бууддаг. Мэдээллээс харахад, гал нээсэн хэргийн хохирлыг амссан хүмүүсийн дотор 15-34 насны Африк удамтай Америкчууд хамгаас илүү байдаг бөгөөд Африк удамтай Америкчууд гал нээсэн хэрэгт амиа алдсан тоо нь цагаан арьстнаас 10 дахин илүү байжээ.

Сүүлийн жилүүдэд Америкчууд аюулгүй байдлын талаар улам илүү сэтгэл түгшдэг боллоо. Судалгааны дүнд харуулснаар, өнгөрсөн зууны далаад оны эхээр бие биедээ итгэдэг Америкчууд нийт оролцогсдын 50 гаруй хувийг эзэлдэг байсан бол 2020 он гэхэд энэ үзүүлэлт гурваны нэгд ч хүрэхгүй боллоо.

Түгшүүрийн дунд Америкчууд буу эзэмшиж өөрийгөө хамгаалах болж, аргагүйн эрхэнд буу худалдан авч, нийгэм нийтээрээ “Аюултай-буу худалдан авах- улам аюултай” урсгалд орж байна.

Гэхдээ гал нээсэн гэмт хэргүүдийг харахад аюул заналхийлэлгүй нөхцөл байдалд буудах нь “Өөрийгөө хамгаалах” хэвийн хүрээнээс давж байна. Америкийн зарим нутгийн хуульд үүнийг зөвшөөрдөг. “Америкийн анагаах” сэтгүүлийн судалгаанд тэмдэглэхдээ, Америк даяар “Тухайн газар дээр нь хамгаалах хууль”-йн улмаас аминд хүрсэн гэмт хэрэг 8-11 хувиар нэмэгджээ. Америкийн Өмгөөлөгчдийн холбоо энэ хуулийг “Өртөг багатайгаар хүн алахыг зөвшөөрсөн үнэмлэх” хэмээн үнэлдэг.

АНУ-ын Үндэсний винтовын холбоо тэргүүтэй бууны бүлгүүд мөнгөний улс төрийг ашиглаж, нэг талаас буу хадгалахад таатай орчинг бий болгохыг дэмжин, нөгөө талаас бууг хянах үйл явцыг чинээ мэдэн хориглож байна.

Ерөнхийлөгч асан Д. Трамп саяхан буутай байхыг хамгаас илүү дэмждэг ерөнхийлөгч хэмээн өөрөөрөө бахархаж байсан юм. Бууг хянах асуудал нь хоёр намын улс төрийн багаж болж, Америкийн ерөнхийлөгч Жо. Байден үйл ажиллагааны тушаал гаргаж, галт зэвсэг хэрэглэсэн хүчирхийллийг багасгахыг уриалсан боловч тийм ч бодитой үр дүнд хүрч чадаагүй.

“Хүний эрхийн цамхаг” хэмээн өөрийгөө үнэлдэг дэлхийн супер гүрэн Америкт үгээ хэлж амжихаас өмнө бууны дуу сонсогддог болжээ. Ам нээж чадаагүйгээр амиа алдагсдын хүний эрхийг тэгээд хэн нь хамгаалах вэ?

Share this story on

Messenger Pinterest LinkedIn