MONGOL

Антиген шинжилгээгээр нуклейн хүчлийн шинжилгээг орлуулж болно

CRIPublished: 2023-04-25 18:47:30
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Хятадын болон гадаадын иргэд ирж очиход улам дөхөм үзүүлэхийн тулд Хятад улс шинжлэх ухааны үндэслэлтэй, оновчтой, аюулгүй, эмх журамтай байх зарчмын дагуу, Хятадад ирэхээс өмнө бүрдүүлэх шинжилгээний шаардлагыг цаашид улам сайжруулна гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин энэ сарын 25-нд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэллээ.

Тэрээр хэлэхдээ: “Дөрөвдүгээр сарын 29-нээс эхлэн Хятад улсад ирэх бүх хүмүүс нисэх онгоцонд суухаасаа өмнөх 48 цагийн доторх антиген шинжилгээгээр нуклейн хүчлийн шинжилгээг орлуулж болох бөгөөд агаарын тээврийн компани зорчигчид нисэх онгоцонд гарах үед шинжилгээний гэрчилгээг шалгахгүй юм. Үүний зэрэгцээ, хилээр орж гарах хүмүүс зорчихоосоо өмнө өөрийн эрүүл мэндийн хяналт шалгалтаа сайтар хийж, Хятад улсын хийгээд тухайн нутгийн цар тахлын халдвараас сэргийлэх шаардлагыг сайтар журамлаж, гадагш зорчихдоо эрүүл мэнд, баяр баясгалантай, амгалан тайван зорьж очихыг зөвлөж байна. Хятадын тал цаашид ч цар тахлын халдварлалтын нөхцөл байдлын дагуу сэргийлэлтийн бодлогоо шинжлэх ухааны үндэслэлтэйгээр сайжруулж, Хятадын болон гадаадын хүмүүс аюулгүй, эрүүл мэнд, эмх цэгцтэй ирж очихыг нэн сайтар баталгаажуулна” гэв.

Уртнасан

Share this story on

Messenger Pinterest LinkedIn