MONGOL

“Киноны хүчин чадал” олон улсын хамтын ажиллагааны форум болов

CRIPublished: 2023-04-25 18:51:14
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

“Гэрлээр бичсэн соёл иргэншлийн солилцоо” гол сэдвийн дор зохиогдсон Бээжингийн олон улсын кино наадмын “Киноны хүчин чадал” олон улсын хамтын ажиллагааны форум энэ сарын 24-ний үдээс хойш Бээжингийн Яньчи нуурын Олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд нээгдлээ. Форумд дотоод гадаадын кино урлагийн салбарын олон төлөөлөл олон улсын хамтын ажиллагаа, кино үйлдвэрлэл, зохион бүтээх, платформын бүтээн байгуулалт, харилцаа солилцоо зэрэг талаар хэлэлцсэн байна.

Францын кино найруулагч, кино зохиолч Фредерик Аубуртин хэлэхдээ, сайн агуулга олж авах нь дэлхий нийтийн кино урлагийнхний хамтын мөрөөдөл байдаг, киноны зохиол, үлгэрээр дамжин нэн өргөн хүрээний үзэгч олны санаа бодлыг ойлгож болох юм гэсэн байна.

Найруулагч, продюсер Чэнь Сычэн, баг хамт олныхоо хамтаар олон улсын хамтын ажиллагааны нэлээд олон туршлага хуримтлуулсан. Удаа нэгбүрийн зураг авалт бол зөвхөн ажлаа дуусгах төдий бус, харин тухайн нутгийн соёл, зан заншилтай гүнзгий танилцах, тухайн нутгийн кино уран бүтээлчидтэй туршлага солилцох үйл явц байдаг гэжээ.

АНУ-ын баримтат киноны найруулагч, продюсер Чин Жимми, киног найруулан бүтээх нь халуун урамтай, эрч жавхлантай ажил юм, кино бол улс орон, бүс нутгийн зааг хязгаараас давсан, хүн төрөлхтөнийг хамтатгаж чаддаг хамгийн сайн арга зам юм гэсэн байна.

Уртнасан

Share this story on

Messenger Pinterest LinkedIn