MONGOL

"Өвлийн олимпын уулзалт" Хятад, Оросын харилцаанд шинэ эрч хүч нэмэрлэв

CRIPublished: 2022-02-06 00:46:36
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Хятад, Оросын харилцааны улс төрийн асар их давуу талын ачаар хоёр орны бүх талын ажил хэрэгч хамтын ажиллагаа байнга амжилт гаргасаар байна. Путин саяхан Хятадын Төв Радио Телевизийн захиралд бичгээр өгсөн тусгай ярилцлагадаа Хятад улс Оросын худалдааны түншүүдийн дотор тэргүүн байранд жагсаж буйг дурдаад, тахлын улмаас хязгаарлалтад өртсөн хэдий ч өнгөрсөн онд хоёр талын худалдааны хэмжээ 140 тэрбум ам долларт хүрч, түүхэн дээд амжилт тогтоолоо гэсэн юм.

Хоёр орны төрийн тэргүүн энэ удаагийн уулзалтын үеэр “прагматик хамтын ажиллагаа” гэсэн үгийг ч олон хэрэглэжээ. Төрийн тэргүүн нар эдийн засаг, худалдаа, эрчим хүч, шинжлэх ухаан технологи, банк санхүү зэрэг хамтын ажиллагааны асуудлуудыг хөндөж, Хятад, Оросын спортын солилцооны жилийн арга хэмжээг албан ёсоор эхлүүлснээ мэдэгдэв. Хоёр орны холбогдох салбар, аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааны 20 шахам баримт бичигт гарын үсэг зурж, цаашдын хамтын ажиллагааны үндэс суурийг бэхжүүлэв. Дурдууштай нь Хятад, Орос хоёр тал бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдааг өндөр чансаатай хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулсан нь хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон 2024 он гэхэд хоёр талын худалдааны хэмжээг 200 тэрбум ам долларыг давуулах зорилтод шинэ хүч сэлбэсэн байна.

Хятад, Оросын төрийн тэргүүн нарын найман жил үргэлжилсэн "Өвлийн олимпын уулзалт" болон "Шинэ оны золголт" нь түүхэн шинэ нөхцөл байдалд хоёр орны харилцааны хэтийн төлөв, чиг хандлагыг тодорхойллоо. Хятад, Оросын дээд түвшний харилцан итгэлцэл, бүх талын ажил хэрэгч хамтын ажиллагаа нь хоёр орны ард түмэнд үр өгөөжөө хүртээгээд зогсохгүй, ээдрээ төлөвтэй, байнга өөрчлөгдөж байгаа олон улсын харилцаанд тогтвортой байдал, эерэг эрч хүчийг сэлбэж байна.Ренчинсоо

首页上一页12 2

Share this story on

Messenger Pinterest LinkedIn