MONGOL

БХАТИХ-ын шинэ сонгуулийн анхны хурал нээлтээ хийлээ

CRIPublished: 2023-03-05 11:30:44
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Хятадын дээд эрхт байгууллага болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын /БХАТИХ/ шинэ сонгуулийн анхны хурал 5-ны өдөр Бээжинд нээгдлээ. Ши Жиньпин тэргүүтэй нам, төрийн удирдагчид болон шинэ сонгуулийн БХАТИХ-ын 3000 шахам төлөөлөгч нээлтийн хуралд оролцсон байна.

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян тус хуралд Засгийн газрын ажлаа тайлагнах үеэр хэлэхдээ, 2022 онд Хятад улс эдийн засгаа тогтвортой өрнүүлж, хөгжлийн чанараа тасралтгүй дээшлүүлж, нийгмийн тогтвортой байдлыг баталгаажуулсан. Энэ амжилт хялбар ирээгүй гэв. Тэрбээр цааш нь, "Өнгөрсөн онд Хятадын эдийн засгийн хөгжилд цар тахал болон гадна дотны олон хүчин зүйл нөлөөллөө. Хятад улс сүүлийн жилүүдэд нөөцөлсөн бодлогын арга хэрэгслээ ашиглан эдийн засгийн шинэ дарамтыг сөрж, нийлүүлэлтийн бүтцийг тууштай ахиулж, эдийн засгийг тогтворжуулах багц бодлого, хавсралт олон арга хэмжээ хэрэгжүүлж. эдийн засгийг тогтворжуулан сэргээхэд дэмжлэг үзүүлсэн" гэжээ.

Ли Кэчян тайландаа "Хятадын ДНБ 2022 онд 3 хувь өсч, хот сууринд 12 сая 600 мянган ажлын байр шинээр бий болгож, оршин суугчдын хэрэглээний үнэ 2 хувиар өссөн байна. Нарийн төвөгтэй, өөрчлөгдөж буй орчинд Хятад улс жилийн хөгжлийн зорилтуудаа үндсэнд нь биелүүлж, эдийн засгийн чадавхаа харууллаа" гэв.

Ли Кэчян хэлэхдээ, "Сүүлийн 5 жилд Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжил дэлхийн нийтийн анхаарлыг татсан томоохон амжилтад хүрлээ. Хятадын ДНБ 121 их наяд юаньд хүрч, 5 жилийн хугацаанд жилийн дундаж өсөлт 5.2 хувьд хүрч, 10 жилийн хугацаанд 70 шахам их наяд юаниар нэмэгдэн, жилийн дундаж өсөлт 6.2 хувьд хүрсэн. Хятадын эдийн засгийн хүчин чадал мэдэгдэхүйц сайжирсан" гэжээ.

Тайланд, өнгөрсөн 5 жилд Хятадын өөрчлөлт нээлтийн ахиц эрчимжиж, "Бүс ба зам"-ыг хамтаар байгуулах ажил тогтвортой хөгжиж, Хятадын бараа бүтээгдэхүүний импорт экспортын хэмжээ 40 их наяд юанийг давж, гаднын хөрөнгө оруулалтыг татсан, гадаадад хөрөнгө оруулсан хэмжээгээрээ дэлхийд дээгүүр бичигдэж байна. Үүнээс зэрэгцээ, Хятад улс ядуурлыг бууруулах, технологийн шинэчлэл, экологийн орчныг сайжруулах чиглэлээр ч үр дүнтэй сайн ажилласан гэжээ.

123全文 3 下一页

Share this story on

Messenger Pinterest LinkedIn